Шри-Ланк эсэргүүцэгчдийг буудах тушаал армидаа өгчээ

Дэлхийн мэдээ

Шри-Ланкад бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа ч зарим бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийхний зүг гал нээхийг Батлан хамгаалах яам нь цэрэг армидаа өглөө гэж тус улсын мэдээллийн “Ададерана” сайтад мэдээлснийг ТАСС дамжууллаа. Батлан хамгаалах яам нийтийн өмчийг сүйтгэж, дээрэм тонуул хийж байгаа болон бусдын биед халдаж гэмтэл учруулж байгаа хүмүүсийн зүг буудах тушаалыг  зэвсэгт хүчний гурван төрлийн цэрэгтээ өгсөн гэнэ.

Шри-Ланкад засгийн газрын талынхан болон эсэргүүцэгчдийн дунд сүүлийн хоёр хоногийн турш мөргөлдөөн болж байгаа юм. Эсэрэгүүцэгчид эрх баригч намын хэд хэдэн улстөрчийн орон байшин руу халдан шатааж байгаа юм. Өргөн олон нийтийн эсэргүүцэл эмх замбараагүй байдлын улмаас тус улсын Ерөнхий сайд Махинда Ражапакса албан тушаалаасаа огцрохоо тавдугаар сарын 9-ний даваа гарагт мэдэгдсэн ч олон нийт тайвшрахгүй байна.