Цогтцэций өртөөнөөс 9506.2 тонн нүүрс экспортлосон

Нийгэм, Эдийн засаг

Өмнөговь аймгийн нутгаас Говь-Сүмбэр аймаг хүртэлх Цогтцэций-Чойрын чиглэлийн нүүрсний тээвэр зогсож буй талаар тээврийн жолооч нар мэдэгдсэн. Тэгвэл бодит байдал дээр өөр байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс энэ оны гуравдугаар сарын 31-нээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506.2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Харин Чойр өртөөнд одоогийн байдлаар 620 мянга гаруй тонн нүүрс хуримтлагдаад байгаа бөгөөд энэ нь Өмнөговь аймгаас буюу тодруулбал, Тавантолгойн бүлэг ордоос ачуулсан нүүрс аж.