Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “E Mongolia” улсын төсөвт үйлдвэрийн газрын хамтарсан баг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Нэвтрүүлэлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Буднямаар ахлуулсан тус ажлын хэсэг энэ 7 хоногийн туршид Арвайхээр хотноо ажиллах бөгөөд дээрх хугацаанд;
Төрийн олон шатлалт, орон нутгийн шинж чанартай үйлчилгээнүүдэд хөгжүүлэлт хийж, “E Mongolia” сүлжээнд нэгтгэн нэвтрүүлэх;
“E Mongolia” мобайл аппликэйшнийг ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах мэдлэг, чадварыг иргэд, төрийн албан хаагчдад олгох;
“E Mongolia” төрийн нэгдсэн цахим сүлжээг иргэд, олон нийтэд сурталчлах;
“Цахим Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулан баталж хэрэгжүүлэхэд заавар зөвлөмж өгөх чиглэлээр ажиллах юм.
Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын даргатай санал солилцож, мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсан ба тус төвөөр үйлчлүүлж байсан иргэдэд “E Mongolia” -г ашиглан үйлчилгээ авах зааварчилгааг өгөв.
0 Сэтгэгдэл