Хятад Эверестэд 8430 метр өндөрт цаг уурын станц суурилууллаа

Дэлхийн мэдээ

БНХАУ  Хималайн уулын оргил Эверестэд цаг уурын станц суурилуулсан нь манай гараг дээрх хамгийн өндөр цэгт байрласан цаг уур ажиглах станц болж байна. Мэргэжилтнүүд үүний өмнө америк-британийн экспедицийн 2019 онд Эверестийн өмнөд хэсэгт 8430 метрийн өндөрт суурилуулсан аналоги системийн станцыг сольсон байна. Энэ шинэ станц нь  тоон системээр ажиллах хамгийн өндрийн станц болж байна.

Цаг уурын ажиглалтын станц суурилуулах ажилд Хятадын шинжлэх ухааны академийн Төвдийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд оролцжээ. Нийт 13 хүний бүрэлдхүүнтэй баг 8300 метрийн өндөрт байх лагериас тавдугаар сарын 4-нд гарсан юм байна. Экспедицийнхэн  замдаа цас, мөсний дээж авч, оргилын цаасан бүрхүүлийн өндрийг судалжээ. Шинээр суурилуулсан станц нь 50 кг жинтэй юм байна.