БНАСАУ пуужин туршсан нь хурцадмал байдлыг дэвэргэж байна

Дэлхийн мэдээ

Умард Солонгос  лхагва гарагт нийслэл Пеньян орчмоос Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга шүүмжлэн тус улс НҮБ-ын Аюулгүйн зөлөлийн тогтоол болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна.

БНАСАУ шинээр пуужин харваж туршсан нь олон улсын хурцадмал байдлыг дэвэргэж байгаа учир Пеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг мөрдөх ёстой гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик лхагва гарагт хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээр мэдэгджээ.

“Энэ удаагийн туршилт, өмнө нь хийсэн туршилтууд, баллистик пуужингийн технологи ашигласан бусад үйлдэл нь бүс нутгийн болон олон улсын хурцадмал байдлыг дэвэргэж байна. БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга  уриалж байна” гэж Дюжаррик хэлсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын мэдээлснээр бол умардынхны лхагва гаргийн 12,03 цагт хөөргөсөн пуужин нь  780 км-ийн өндөрт гарч 470 км-ийн зайд тусчээ. БНАСАУ энэ 2022 оны эхнээс 10 удаа пуужин харваж туршаад байгаа юм.