Iltalehti: Финлянд улс НАТО-д элсэх шийдвэрээ тавдугаар сарын 12-нд зарлана

Дэлхийн мэдээ

 

Финлянд улс Умард Атлантын эвсэл НАТО-д элсэх шийдвэрийг дэмжиж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё энэ тавдугаар сарын 12-нд зарлана гэж финийн Iltalehti сонин эх сурвалжаас авснаа өнгөрөгч даваа гарагт нийтэлсэн байна.

Тавдугаар сарын 12-ны өдрийг  товлосон нь, энэ өдөр парламент дахь намууд улс орныхоо аюулгүй байдлыг бодлого, гадаад бодлогын таларх илтгэл хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна.

Хэвлэлд бичсэнээр бол Финляндын  Ерөнхий сайд Санна Марин ч бас улс орноо НАТО-д элсүүлэх шийдвэр гаргасан гэнэ.

Орос улс Донбассыг хамгаалах нэрээр Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээр дэлхий дахины аюулгүй байдал өөрчлөгдөж байгаа учраас Финлянд, Швед улсууд НАТО-д элсч Европын умард бүсийг бэхжүүлэх хэрэгтэй боллоо хэмээн Финляндын Ерөнхийлөгч Ниинистё дөрөвдүгээр сарын 30-нд  мэдэгдсэн юм. Финийн Гадаад хэргийн сайд Пекку Хаависто мөн Финлянд, Швед улсууд НАТО-д элсч байгаагаа нэгэн зэрэг зарлана гэж мэдэгдсэнийг Ilta Sanomaat сонин дөрөвдүгээр сарын 27-нд  мэдээлсэн. Хэвлэлд бичсэнээр бол энэ нь тавдугаар сарын 16 байж магадгүй гэнэ. Гадаад хэргийн сайд Хаависто үүний зэрэгцээ НАТО-д аль болох хурдан элсэхийг уриалсан юм. Түүнийхээр бол Финлянд улс хэрэв НАТО-д элсэх өргөдлөө одоо л өгөхгүй бол энэ эвсэлд нэгдэх босго шалгуур цаашид өсөн нэмэгдэж болзошгүй гэнэ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова болохоор энэ хоёр орон НАТО-д элсвэл Европын хойд нутаг болон дэлхий дахины тогтвортой байдалд сөрөг үр дагавар гарах болно гэж дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдээд байгаа юм. Ийн НАТО-д элссэнээр Оростой харилцах хоёр талын харилцаанд болон бүхий л европын аюулгүй байдалд ямар үр дагавартай болохыг энэ хоёр улсын эрх баригчид ойлгох ёстой гэж тэр үзэж байна.

Финлянд, Швед улсууд НАТО-д элссэнээр энэ улсуудад ямар ч ашиг гарахгүй гэж ОХУ-ын Төрийн Думын Олон улсын асуудлаарх хорооны гишүүн Дмитрий Белик мөн дөрөвдүгээр сарын 11-нд мэдэгдсэн. Харин Финляндыг элсүүлж авснаар НАТО л  Орост ойртох боломж бүрдэнэ гэж тэр хэлсэн байна.

Умард атлантын эвсэлд Финлянд, Швед улсууд өөрсдөө хүсвэл, тэднийг  өөрийн бүрэлдхүүндээ аль болох хурдан элсүүлэх талаар  НАТО- арга олно гэж тус эвслийн  ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг дөрөвдүгээр сарын 3-нд мэдэгдэж байсан юм.