Дуучин Ник Жонас жүжигчин Приянка Чопра нар ээжүүдийн баяраар охиныхоо зургийг нийтэлжээ

Дэлхийн мэдээ

Дуучин Ник Жонас болон түүний эхнэр, жүжигчин Приянка Чопра нар ээжүүдийн баяраар охиныхоо зургийг нийтэлжээ. Охин нь нярайн эрчимт эмчилгээний тасагт 100 хоног эмчлүүлээд саяхан эмнэлгээс гарсан байна.

2018 онд хуримаа хийсэн хос энэ оны нэгдүгээр сард тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсноо мэдэгдсэн ба охиндоо Малти Мари хэмээх нэр хайрлажээ. Зургийн тайлбарт “Бидний бяцхан охин нярайн эрчимт эмчилгээний тасагт 100 гаруй хоног эмчлүүлээд гэртээ ирлээ. Гэр бүл бүрийн түүх өөр өөр ч бүгд итгэл найдварыг шаарддаг. Бид гурав хэдэн сарын турш сорилттой тулгарсан ч хором мөч бүхэн хэчнээн үнэ цэнтэй, гайхалтай болох нь эргээд харахад нэгийг бодогдуулж байна” гэжээ.

Чопра Жонас нийтлэлийнхээ төгсгөлд нөхөртөө хандан "Мөн би чамгүй бол энэ бүхний ард гарч чадахгүй. Намайг ээж болгосонд баярлалаа. Би чамд хайртай" гэжээ.

Жонас мөн анхны Эх үрсийн баяраар эхнэртээ сэтгэл хөдлөм үгсийг шүлэглэн, "Хонгор минь, чи ээж байх хандлагадаа маш амархан дадаж буй чинь надад урам зориг өгч байна. Чи минь аль хэдийн гайхалтай ээж болсон. Ээжүүдийн баярын мэнд хүргэе. Чамдаа хайртай шүү" гэжээ.