Ялалтын парадад сөнөөгч онгоцууд Z үсгийн хэлбэрээр ниснэ

Дэлхийн мэдээ

Тавдугаар сарын 9-нд Москвад болох ялалтын баярын парадын үеэр найман сөнөөгч онгоц Украины нутагт явуулж байгаа оросын цэргийн тусгай ажиллагаанд оролцогч дайчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улаан талбай дээгүүр Z үсгийн хэлбэр гарган нисч өнгөрнө гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Найман МиГ-29СМТ сөнөөгч онгоц цэргийн тусгай ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улаан талбай дээгүүр Z үсгийн хэлбэр үүсгэн нисч өнгөрнө” гэж мэдээлэлд дурдсан байна.

Оросын армийн зарим анги нэгтгэлүүд “хүний - өөрийн” гэдгээ ялгахын тулд ашиглаж ирсэн  Z үсэг нь Оросын зэвсэгт хүчнээс Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны  бэлгэ тэмдэг болоод байгаа юм.

Энэ хаврын Ялалтын баярын парадад нийт 77 онгоц, нисдэг тэрэг, парадын 33 тоот оролцох юм. Парадад нийтдээ 10 мянган цэрэг дайчин оролцоно.