Унгар манай газар нутгаас эзлэх гэж байна гэж Украин буруутгав

Дэлхийн мэдээ

Оросын зэвсэгт хүчин украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараанаас хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсын газар нутгийн зарим хэсгийг Унгар улс эзлэхээр төлөвлөж байна хэмээн Украины Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов "UAразом" телевизийн нэвтрүүлгийн үеэд мэдэгдсэн байна.

“Тэд /Унгар/ яагаад ч юм, өөрийн газар нутгийн  зарим хэсгийг авч болох юм гэж боджээ” хэмээн Данилов хэлжээ. Тэр бас ийм байдлаар нөхцөл байдлыг хурцатгавал ямар үр дагавар үүсч болох талаарх Будапештийг сүрдүүлсэн байна.

Харин Украин дахь Унгарын Элчин сайдын яам Украины Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловын буруутгалыг “ямар ч үндэслэлгүй худал зүйл, унгарын ард түмний талаар украины ард иргэдэд үзэн ядах сэтгэлгээ төрүүлэх гэсэн үйлдэл учраас  бид үүнийг шийдвэртэй няцааж байна” гэжээ.