Украин дахь ажиллагааны хоёр дахь шатанд шилжихийг  Кадыров санал болгов

Дэлхийн мэдээ

Оросын цэргийн тусгай ажиллагааны хоёрдахь шатыг зөвхөн Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын нутагт биш,  эмх замбараагүй байдал дэлгэрүүлэхгүйн тулд бүхий л Украины нутаг явуулах шаардлагатай байна гэж Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров үзэж байна.

“Хамгийн гол нь хоёрдугаар шатыг эхлүүлэх явдал. Цэргийн тусгай ажиллагааг Зөвхөн Луганск, Донецкийн газар нутагт биш, бүхий л Украины нутагт явуулах ёстой. Яагаад гээч, яагаад гэвэл дэлхийн хамгийн сайн зэвсэгтэй улс орнууд Украиныг зэвсгээр хангаж байна. Энэ зэвсгийг нутгийн иргэдэд худалдаад эхэлчихлээ. Энэ бол замбараагүй явдал. Үүнийг газар авхуулахгүйн тулд, цэг тавих ёстой. Энэ бол цэргийн ажиллагааны хоёрдугаар шат” гэж Кадыров Telegram сувгаараа дамжуулсан дүрс бичлэгээр мэдэгджээ.

Ингэсний дараа хамтраад өөрийн ард түмнээ хэвийн удирдах шинэ засаг тогтоох ёстой гэж тэр нэмж хэлсэн байна. “Бидэнтэй хамтрахыг хүсч байгаа үлдсэн бүх улстай яриа хэлэлцээр хийх болно. Тэд хориг тавихыг хүсч байгаа бол хоригийн эсрэг дайтах болно. Тэд дайныг хүсч байвал байлдах л болно” гэж Кадыров онцолжээ.

Түүнийхээр бол өнөөдөр Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улс, Оросын дайчид тусгай ажиллагааны явцад маш сайн үр дүнд хүрсэн гэнэ. “Өчигдөр маш их цуваа, маш олон азов, нацистуудыг устгасан. Өнөөдөр бүтэн өдөр Попаснойд маш сайн ажиллалаа. Донецк, Луганскийг  бид зугуухан цэвэрлэж байна” гэж Чеченийн тэргүүн хэлжээ.