Путин нөхөрсөг бус орны эсрэг авах арга хэмжээний тухай зарлиг гаргалаа

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нөхөрсөг бус улс орны эсрэг авах арга хэмжээний тухай зарлигт гарын үсэг зурсныг Кремлийн албан ёсны сайтад нийтэлжээ.

Энэ зарлигаар оросын хариу хоригт орж байгаа нөхөрсөг бус улс орны иргэн, хуулийн этгээдийн өмнө үүрэг хүлээх, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахыг хориглож байна. Энэ хязгаарлалтад орох улс орон хуулийн этгээдийн нэрсийг Засгийн газар 10 хоногийн дотор гаргахын зарлигаар үүрэг болгожээ.

Үүнээс гадна энэ хоригт орж байгаа улс орнуудын иргэд аж ахуйн нэгжид  оросоос түүхий эд бүтээгдхүүн нийлүүлэхийг бас хориглосон байна.

Зарлиг албан ёсоор нийтлэгдсэнээсээ эхлэн хүчин төгөлдөр болж эдийн засгийн хоригийг цуцалтал үйлчлэх юм.