Финляндад ажил хаях долоо хоног эхэллээ

Дэлхийн мэдээ

Гуравдугаар сарын 3-ны мягмар гарагт Финляндын хэд хэдэн том хотод хотын ажилтнууд ажил хаяж эхэлсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн JHL,  Jyty байгууллагуудын мэдээлснээр бол ажил хаялтад тус улсын 81 мянган ажилтан оролцож байгаа гэнэ.

Хотуудын төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид сүүлийн хэдэн жилд хөдөлмөрийн хөлс дөнгөж хоёр хувь нэмэгдсэнийг шүүмжлэн, хөдөлмөрийн хөлсийг байнга нэмэгдлүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж мөрдөхийг шаардаж байгаа юм байна.

Ажил хаялтад Финляндын томоохон хотууд болох Хельсинк, Ювяскюля, Эспоо, Рованиеми хотуудын ажилтнууд оролцож тавдугаар сарын 9 хүртэл шаардлагаа тавьж үргэлжлэх гэнэ. Хотуудын ихэнхэд нь хүүхдийн цэцэрлэг, сургууль, музей, номын сан, спорт танхимууд, шуурхай албууд хаалттай байна.