Армянд Пашиняныг огцрохыг шаардсан жагсаал болж байна

Дэлхийн мэдээ

Армяны сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардсан үйл ажиллагага хэсэг завсарласнаа дахин сэргээж мягмар гаргийн өглөөнөөс нийслэл Ереваны төв гудамжийг хааж эхэлжээ. Сөрөг хүчнийхэн энэ ажиллагаагаа орон нутгийн сайт, сүлжээгээр шууд дамжуулсан байна.

Төв гудамж, өргөн чөлөөг хааснаар нийслэлд автомашины их түгжрэл үүсчээ. Идэвхтнүүд засгийн газрыг эсэргүүцсэн уриа лоозон барьж явжээ. Бээжинд музей, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаалаа

Хятадын нийслэл Бээжинд коронавирусын халдвары тархалт нэмэгдэж байгаагаас энэсарын 3-ны мягмар гаргаас эхлэн бүхий л музей, үзэсгэлэнгийн танхимуудыг хааж халдварын тархалтыг намжаах арга хэмжээ авахаар боллоо гэж "Синьхуа Новости" мэдээлснийг BaigeNews.kzсо дамжуулжээ.

Үүний зэрэгцээ Бээжингийн төв дэх Ихэюань буюу Зуны харш, Тяньтань буюу Тэнгэрийн сүм, Бээжингийн цэрцэрлэгт хүрээлэнг хааж иргэдийг зоричхыг хориглосон байна.

Тавдугаар сарын 1-нээс 2-ны хооронд Бээжинд коронавиурсын халдварын 50 тохиолдол бүртгэгдсэний ес нь шинж тэмдэггүй тээгч байна.

Хотын 12 дүүргийн иргэдийг  энэ 3-ны өдрөөс тавдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд нуклеины хүчлийн гурван шатны шинжилгээнд хамруулна гэж Бээжин хотын  Эрүүлийг хамгаалах хороо хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна