Ахимаг насныхан долоон цаг унтах нь хамгийн сайн

Дэлхийн мэдээ

Дунд болон ахимаг насныхан долоон цаг унтах нь эрүүл мэндэд нь хамгийн таатай хугацаа гэж Английн Кембрижийн их сургууль болон Хятадын Фуданийн их сургуулийн эрдэмтэд хэлж байна. Ийм хугацаагаар унтах нь  тархины болон мэдрэлийн системийн эрүүл мэндийг дэмжиж хөгшрөлтийн үед ч танин мэдэхүйн чадвараа хадгалахад тустай гэнэ.

Мэргэжилтнүүд британийн биобанкинд хадгалагдаж байгаа 38-73 насны 500 мянган хүний мэдээллийг судалж, тэдний унтах дэглэм, сэтгэцийн эрүүл мэндийн талаар асууж, танин мэдэхүйн асуулга авчээ.

Ингээд ийм насныхан хоногт долоон цаг сэрэлгүй тайван унтах нь мэдээлэл боловсруулах, хараа ой ухаан, шийдвэр гаргах чадвар зэрэгт хамгийн таатай нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэсэн байна. Мэдээж үүнээс бага унтах юмуу, нойргүйдэх нь оюун ухаан муудах, сэтгэл мэдрэлд асуудал үүсэх үндэс болно гэж үзсэн байна.

“Шөнөдөө тайван сайхан унтах нь амьдралын бүхий л үе шатанд ялангуяа дунд ахимаг насанд маш чухал” гэж судалгааны авторуудын нэг Барбара Саакян хэлжээ.