“Зөрүүдхэн” нэртэй  хүүхэлдэйн кино бүтээв

Соёл урлаг, Спорт

Ховд аймгийн залуус монгол бөхөнгийн өдөрт зориулан монгол хонины ноос ашиглаж “Зөрүүдхэн” нэртэй хүүхэлдэйн кино бүтээжээ. Тус бүтээлийг сар гаруй хугацаанд хийсэн бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хамт олон дэмжин ажилласан байна.

Энэхүү хүүхэд багачуудад хүртээмжтэй ажлыг Ховд аймгийн харъяат, залуу бизнес эрхлэгч Н.Батмөнх Ховд аймаг санаачлан тус  бүтээлийг хийх ажлыг эхлүүлжээ. Тэрбээр “Монгол хонины ноосоор эко тоглоом хийж, эсгий урлалыг орчин үеийн хэв загвартай хослуулан хөгжүүлж байгаагийн зэрэгцээ хүүхдийн тоглоомыг монгол ахуй, зан үйл, үлгэр туульсын баатруудаар илэрхийлэн бүтээж хонины ноосоор Ховдын брэнд бүтээгдэхүүн гаргах ажлаа өргөжүүлсээр байгаа аж.

Улмаар Ховд аймагтаа 100 хувь хонины ноосон тоглоом захиалгын дагуу хийж, хүүхдийн бүтээлч үйлийг дэмжих, хөгжүүлэх, ёс заншил, түүх, соёл, онцлогийг танин мэдүүлэх зорилгоор монгол ардын үлгэрийн баатрууд болон бүх төрлийн ноосон бүтээл урладаг байна.Дашрамд дурдахад Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны аймгийн тухай хуулийн нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн тархац нутгийн нэгээхэн хэсэг нь Ховд, Говь-Алтай аймагт бий.