“Хар санаа, хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжгээс сэдэвлэсэн "Саран хийл" уран сайхны кино нээлтээ хийх гэж байна

Соёл урлаг, Спорт

Ариун хайр, атаа хорслын тухай өгүүлэх Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжгээс сэдэвлэсэн "Саран хийл" уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий найруулагчаар Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий продюсерээр Ж.Баатарсүх ажилласан бол гол дүрд реппэр Roockie, голлох дүрүүдэд Монголын кино урлагт хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг жүжигчид оролцон тогложээ.

Та бүхэнд удахгүй дэлгэцнээ тоглогдох шинэхэн уран бүтээлийн товч зохиолыг танилцуулъя.

Нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүний хамгийн ойрын шадар болох, алдартай бизнесмений ганц хүү бол дээдсийн хүрээлэнгийн цуутай сайхан залуусын нэг. Гэтэл тэр байдаг л нэг хөгжимчний охинд дурлана. Хүүгийнх нь сонголт эцэгт таалагдсангүй. Эцэг нь өөрийнхөө зүтгэдэг УИХ-ын гишүүний нийгэмд шуугиан тариад байгаа секс скандалыг хаацайлахын тулд хүний санаанд багтамгүй башир арга сэдээд байлаа.

Эцгийн шадар туслахын гардан гүйцэтгэсэн хорон төлөвлөгөө хэрэгжиж, хөгжимчний охин сошиал скандалын гол дүр болсноор үйл явдал орвонгоороо эргэх нь тэр. Гэнэн хайр сэтгэл хүчтэй юу, сайтар төлөвлөсөн хар санаа хүчтэй юу?