“VIP AUTO MOTO FESTIVAL” МОНГОЛЫН АВТОМАШИН, МОТОЦИКЛИЙН НЭГДСЭН НААДАМ АРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Соёл урлаг, Спорт
 
✅НААДМЫН ОНЦЛОГ
Арав дахь удаагийн наадам нь уламжлалт хөтөлбөрүүдээс гадна ховор содон машины тусгай үзэсгэлэн /унадаг дугуйнаас нисдэг тэрэг хүртэл/, гар зургийн уралдаан, хүүхэд багачуудын орчин, хоол, худалдаа борлуулалт, энтертайнмэнт арга хэмжээнүүдээс гадна үндсэн мэргэжлийн тэмцээнд дотоодын шилдэг тамирчдаас гадна дрифтийн спортын үүслийн өлгий нутаг Япон улсын мэргэжлийн тамирчин Ёшиаки Ваки хүрэлцэн ирнэ. Мөн шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ болгож бүх оддын нэгдсэн задгай талбайн шоу, лазерийн үзүүлбэртэй.
 
✅НААДМЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам нь уламжлал ёсоор нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн хүрээнд бид 60-70 хүүхдийн зүрхний мэс заслын төлбөрийг бүрдүүлэхээр зорилго, сэтгэл, зүтгэл нэгдэн ажиллаж байна.
 
✅Мөн Нийслэлийн Тээврийн Цагдаагийн Албатай хамтран “Зөвийг Хэвшүүлье” уриалгад нэгдэж, иргэд олон нийтэд эерэг, зөв мэдээллүүдийг сурталчлан таниулах, нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулах юм байна.
 
✅НААДМЫН ХҮРЭЭ:
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн тамирчид, сонирхогчид, бүх насны үзэгчид.
 
✅Холбоо барих:
85858884, 91111170, 91119442, 89110111, 89115622
 
✅Хэзээ:
2022 оны 04 сарын 30-ны 09:00-20:00 цагт
2022 оны 05 сарын 01-ны 09:00-03:00 цагт
 
✅Хаана:
Авто худалдааны цогцолбор төв /22-ын товчоо/