ОХУ-ын мэргэжлийн лигийн шагналын сан тодорхой боллоо

Соёл урлаг, Спорт

ОХУ-ын мэргэжлийн бөхийн лиг ирэх тавдугаар сарын 19-20-нд Москва хотод анхны тэмцээнээ хийнэ. Мэргэжлийн лигт сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөх, грэпплинг, панкратионы тэмцээн болно.

Poddubny Wrestling League-д ОХУ, Беларусийн шилдэг тамирчид тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Зохион байгуулагчид өндөр шагнал гаргаж, гадаадын бөхчүүдийг урина гэж зарласан бөгөөд шагналын сан нь тодорхой болжээ.

Олимпын жингийн шагнал ( чөлөөт 57, 65, 74, 86, 97, 125 кг, сонгомол 60, 67, 77, 87, 97, 130 кг):

1 байр - 1 сая рубль;

2 байр - 500 мянган рубль;

3 байр - 250 мянган рубль.

Олимпын бус жин (чөлөөт 61, 70, 79, 92 кг, сонгомол 55, 63, 72, 82 кг):

1 байр - 500 мянган рубль;

2 байр - 250 мянган рубль;

3 байр - 125 мянган рубль.

Хувийн болон шилдэг багийн шагнал:

1 байр - 2 сая рубль;

2 байр - 1 сая 200 мянган рубль;

3 байр - 800 мянган рубль.