Залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд Дагвадорж нэгдүгээр байрт шалгарлаа

Соёл урлаг, Спорт

ЗХУ-ын ардын жүжигчин, К.Н.Базарсадаевын нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Улаан-Үүд хотноо гурав хоногийн турш үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа.

Зургаа дахь удаагаа болж буй тус уралдаанд эрэгтэй хоолой төрөлд 34 хүн авьяас билгээ сорьж өрсөлдсөн юм.

ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлооч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Даваасүрэнгийн Дагвадорж нэгдүгээр байрт шалгарлаа.