"Харанга" хамтлаг 33 жилдээ......

Соёл урлаг, Спорт

Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх тод мөртэй, баялаг түүхтэй, хамтлагийн гишүүн бүр нь Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм. Тус хамтлаг үе үеийн шүтэн бишрэгч, сонсогч фенүүдтэй. 33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар байгаа Төрийн соёрхолт “Харанга хамтлаг” цолныхоо мялаалга, “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо ирэх тавдугаар сарын 13, 14-нд  сонсогчиддоо хүргэхээр болжээ. Энэ үеэр  бүх цаг үеийн хит 25 дуу  “UB palace”-ын концертын их танхимд эгшиглэх юм байна. Ийнхүү хүнд рок, прогрессив урсгалаар уран бүтээлээ туурвидаг тэдний дуунуудаар   үзэгч сонсогчид  нь нэгэн үдэш баясах аж.