Циркийг хөгжүүлэхийн тулд нэгэн дээвэр дор нэгдэнэ

Соёл урлаг, Спорт

 Монголын циркчдийн хоёрдугаар чуулган энэ сарын 22-нд болно. Тус  чуулганыг Монгол Улсын консерватурийн бүжиг циркийн мэргэжлийн сургууль, Монголын ахмад зүтгэлтнүүдийн хороо, Монгол циркийн хөгжлийн төв, Шинэ цирк төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр   циркийн нэгдсэн холбоотой болж удирдлагаа сонгохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн “Аса” цирк чуулганд оролцож циркийн асуудлаар өөрсдийн тайланг тавих юм. Чуулганд   Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Буд, Монгол Улсын консерватурийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар нар оролцож Бид циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд хамтран олон үйл ажиллагаа явуулна.  Монголын циркчдийн хоёрдугаар чуулган бол эрх ашгийн төлөө биш, нийт циркчдийн болон нийт ард түмний эрх ашгийг хамааруулах холбоо болох зорилготой.  Тиймээс бидний ерөнхий байр суурь бол эв нэгдэл юм.

Бид дэлхийн 150 гаруй улсад 5000 гаруй циркт тоглолтоор явдаг боловч ард түмэндээ сайхан тоглолтуудыг байнга хүргэж чадахгүй байгаа. Цирк бол асар өндөр урлаг. Иймд манай салбарт тулгамдаж байгаа асуудал нь байр юм. Үүнийг шийдэхэд нэг удирдлагатай болохгүй бол цаашид хөгжихгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч, эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр дор оръё гэсэн санаагаар чуулганыг зохион байгуулж байгаа. Улмаар  циркийн нэгдсэн холбоотой болж удирдлагаа сонгохоор төлөвлөсөн гэлээ.