“Усчин өвгөн Дэнзэн”-гийн дүрээрээ мөнхөрсөн Д.Чимэд-Осорын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Соёл урлаг, Спорт

Театр, киноны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осорын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн “BlueMon” галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг түүний хүү Ч.Болд санаачлан гаргаж буй бөгөөд аавынхаа тайз, дэлгэцэнд бүтээсэн дүрүүд болон үе үеийн уран зураачдын зурсан хөргүүд гэсэн гурван хэсэгт хуваан толилуулжээ. Тэрбээр театрын урлагт хөдөлмөрлөхдөө “Сүрэг чоно” жүжгийн Данзан, “Талын баатар”, жүжгийн Чогдон хувилгаан, Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч”-ийн дэн буудлын эзэн, “Өглөө” киноны Дүйнхэр заарин, “Хүний сайхан сэтгэл” киноны усчин өвгөн Дэнзэнгийн дүрийг 68 насандаа бүтээж, Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.