“The Hu” хамтлаг Coachella наадамд дуулжээ

Соёл урлаг, Спорт

Монгол Улсаа, түүх соёлоо гадаад ертөнцөд сурталчлах зорилготой “The Hu хамтлаг дэлхийн хөгжмийн томоохон наадамд дуулжээ. Энэхүү наадам Коачелла Калифорниад хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тус наадмын тайзнаа алдарт The Hu хамтлаг "Шихихутуг" дуугаа дуулжээ. Мөн энэхүү наадамд Жастин Бибер, Билли  Эйлиш, Гориллаз хамтлагийн дуучин Дэймон Албарн, Снуп Дог нар Даниел Цезарь, Анитта, БигХ Шон, Post Malone зэрэг уран бүтээлчид хит дуунуудаа сонордуулаад байгаад үзэгчид маш баяртай байгаа аж. Наадмын нэгэн онцогтой  зүйл  нь  Солонгосын поп хамтлаг 2NE1 нэгдэж, зургаан жилийн дараа анх удаа тайзнаа эргэн гарсан явдал байлаа.