“Эрхэм хүндэт” тоглолт мөдхөн эгшиглэнэ

Соёл урлаг, Спорт

Хаврын урт өдрүүдийн алжаал ядаргаагаа тайлж, нэгэн сайхан оройг гэр бүл, найз нөхөд,  ажлын хамт олноороо мартагдашгүй, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлэхийг хэн хүнгүй л хүсч байгаа. Тэгвэл дуурийн дуучин Н.Төмөрсүх энэ сарын 20-нд “UB PALACE”-ийн концкртын их танхимд өөрийн бие даасан “Эрхэм хүндэт” нэртэй амьд тоглолтоо  хүргэхэд бэлэн болоод буй.

Тус тоглолтонд Цэргийн дуу бүжгийн чуулгын симфони оркестр, бүжигчид оролцохоос гадна тоглолтын үеэр жазз хөгжмийн хөнгөн хэмнэлийг ч давхар  мэдрэх боломжтой аж. Залуу дуучны тоглолтонд ая дуугаа өргөхөөр МУГЖ, дуучин Ө.Уянга, “Ньюанс” хамтлаг, дуучин Р.Дэлгэрмаа, Н.Ундрал, Н.Алтаншагай нар хүрэлцэн ирэх юм байна. Тэрбээр 2004 онд СУИС-ийг Монгол Улсын дуурийн дуулаач гэсэн мэргэжлээр МУГЖ Б.Цэцэг багшийн удирдлага дор суралцаж 2009 онд төгсөөд 2011 онд ДБЭТ-т дуучнаар орж ажилласнаасаа хойш олон сайхан мэргэжлийн уран бүтээлүүдийг хийжээ. “Эрхэм хүндэт” нэртэй энэхүү тоглолтоо хүн бүрийг эрхэмлэн, дээдлэе, хүндлэе гэсэн санааг агуулан нэрлэсэн гэв.

Дашрамд дуулгахад мэргэжлийн дуучин Н.Төмөрсүх 2019 онд  “Амь халуун уул” нэртэй анхны цомгоо гаргасан бол 2010 онд УДБЭТ-т “Теонер” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан удаатай. Түүний хувьд 2022 он түүний хувьд уран бүтээлийн олз омог ихтэйгээр эхэлж байгаа бөгөөд  “Эрхэм хүндэт” нэртэй хоёр дахь цомгоо ч давхар гаргаж үзэгч фенүүддээ бас нэгэн гэнэтийн бэлэг барихаар зэхжээ.