“Vip Auto Moto Festival” Монголын автомашин, мотоциклийн нэгдсэн наадам арав дахь жилдээ...

Соёл урлаг, Спорт

Монголын Мэргэжлийн Спорт Авто Машины Холбооны дэргэдэх “VIP AUTO CLUB”  2011 оноос Монголын авто мото спортын салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан өөрийн өнгө төрх, байр суурийг хэдийнээ тодорхойлж чадсан. Энэхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил бүр нийгэм, олон нийтэд чиглэсэн эерэг гэгээлэг, зөв уриалгыг дэвшүүлэн давлагаалуулж тодорхой үр дүнд хүрч олны хүндлэлийг хүлээсээр ирсэн билээ.

Харин тэд энэ удаад  арван жилийнхээ ойн хүрээнд наадмын үйл ажиллагааг Олон Улсын түвшинд гаргах зорилтыг дэвшүүлэн найрсаг, нягт, байнгын хамтын ажиллагаатай ОХУ, БНХАУ, Япон орны мэргэжлийн тамирчид, техникчидтэйгээ харилцаа холбоогоо шинэ түвшинд гарган хамтран ажиллаж байгаа аж. Мөн  хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүстэйгээ зохион байгуулалтын шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлэн энтертайнмэнт шоу арга хэмжээг олон талт содон хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд үр дүнтэйгээр шингээн энэ зуны анхны хамгийн том задгай талбайн супер шоуг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.