Үерт автсан 48 өрхөд гэр олгохоор шийдвэрлэжээ

Нийгэм, Эдийн засаг

Энэ сарын 20-нд орсон их хэмжээний аадар борооны улмаас Төв аймгийн гурван суманд үер буусан мэдээг манай сайт уншигч танаа өмнө нь хүргэж байсан билээ.

Уг байгалийн аюулт үзэгдлээс болж, 380 гаруй өрх усанд автаж, 78 өрх орон гэргүй болж өмссөн хувцастайгаа үлджээ.

Иймд эхний ээлжинд аймгийн онцгой комиссын шийдвэрээр 48 өрхөд гэр олгохоор болсон байна.

Мөн таван өрхөд “Түшиг говь хангай мебелт” ХК-ын хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд таван ханатай өргөө цагаан гэр хандивласан аж.

 

Цаашлаад шаардлагатай 30 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газар буулгах үүрэг даалгаврыг сумын удирдлагуудад өгчээ.