Өвөрхангай аймаг УИХ-ын гишүүн Г.Ганболдын нэрэмжит “Super 8” цомын төлөөх тэмцээн зохион байгууллаа

Соёл урлаг, Спорт
Аймгийн БТСГ, Волейболын холбоо болон тус тэмцээнийг санаачлагч залуучууд хамтран УИХ-ын гишүүн Г.Ганболдын нэрэмжит “Super 8” цомын төлөөх тэмцээнийг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд 2022 оны аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний шигшээ 8-д шалгарсан Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Хайрхандулаан, Сант, Хархорин, Уянга, Арвайхээр сумын эрэгтэй 8, эмэгтэй 6 баг оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байрыг эрэгтэйчүүдийн багаас спортын мастер н.Золбоот дасгалжуулагчтай, Б.Буянжаргал ахлагчтай Баруунбаян-Улаан сумын баг, эмэгтэйчүүдээс Б.Соёл-Эрдэнэ дасгалжуулагчтай, Х.Сугарсүрэн ахлагчтай Сант сумын баг тус тус эзэллээ.
Мөн удахгүй зохиогдох Бүх ард түмний спартикиадад гар бөмбөгийн төрлөөр аймгаа төлөөлөн оролцох шилдэг тамирчдад батламж гардууллаа