Турк ардын хөгжмийн мастерууд Монголын тайзнаа тоглоно

Соёл урлаг, Спорт

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн “Турк ардын хөгжмийн мастерууд Улаанбаатарт” тоглолтод Анатолийн бүс нутгийн Турк үндэсний хэв маягийн “Морин хуур” гэж нэрлэж болох “Саз” чавхдаст хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, Монголын ард түмэнд толилуулах юм. Мөн "Кара Топрак", "Чакал Чокертен Зейбеги" зэрэг Турк улсын бүс нутгуудын ардын уламжлалт өвөрмөц, таатай хөг аялгууг сонсгоно.

Уран бүтээлчид:

  • Турк ардын саз хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, академич- Салих Гүндогду
  • Турк ардын саз хөгжимчин, академич – Эрэн Жан Йылдыз
  • Турк ардын саз хөгжимчин – Мүжахит Кол
  • Турк ардын үлээвэр хөгжимчин – Бура Кутбай

Сонирхуулахад, Туркийн Айдын аймгийн "Чакал Чөкертен Зейбеги" бүжгийн хөгжмийг сонссон цөөвөр чоно хүмүүс рүү дайрдаггүй, өвдөг сөхөрдөг гэх домог бий.