"Novel Melody" шинэ бүтээлийн концерт энэ сарын 16-нд Улсын филармонийн тайзнаа болох гэж байна

Соёл урлаг, Спорт

Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулсан "Novel Melody" шинэ бүтээлийн концерт энэ сарын 16-нд Улсын филармонийн тайзнаа болох гэж байна. Тоглолтод Морин хуурын чуулга, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж, Морин хуур чуулгын анхны төгөлдөр хуурч Ц.Уртнасан багш, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Э.Доржсүрэн, Б.Энхзул, Морин хуур чуулгын төгөлдөр хуурч Э.Намуун нар оролцох юм. Тасалбарыг ticket.mn болон Улсын филармонийн кассаар худалдаалах бөгөөд тасалбарын үнэ 40 мянган төгрөг.

Хөтөлбөр

I

Ж.Чулуун “Аялгуу”

Г.Алтанхуяг “Романс”

Ж.Чулуун “Уулын горхи”

Ж.Чулуун “Adagio” (“Уран хас” балетын Adagio)

Б.Шарав “Баярын уянга”

II

Х.Алтангэрэл “Бодол бодлын хэлхээс” сюит

З.Хангал “Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт”

М.Доржсүрэн “Монголын орон зай” сюит