Дөрөвдүгээр сарын 5-нд болох үйл явдлын тойм:

Нийгэм, Эдийн засаг

 

9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцуулна. Утас: 99778587

10.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Америкийн худалдааны танхимаас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт уулзалт зохион байгуулна. 

11.00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.

11.00 цагт Монголын үндэсний музейд Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан “БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

11.30 цагт МҮЭХ-нд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын худалдаачдын холбоо ТББ-аас энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт "Их Монгол" танхимд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд шинээр нэвтрүүлж буй  “D-PARLIAMENT” аппликэйшнийг олон нийтэд танилцуулна.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.