Ж. Нандинцэцэг: Өвөл жолоонд суувал сайн жолооч болдог гэдэгтэй санал нийлдэггүй

Соёл урлаг, Спорт

Цогт Цэлмүүн авто сургуулийн Замын хөдөлгөөний хууль дүрмийн багш Ж.Нандинцэцэгтэй ярилцлаа. Аливаад эерөг өөдрөг бодолтой, нийтэч, эрч хүч дүүрэн эл бүсгүй барьж авсан ямар ч ажлыг  ягштал хийж үр дүнгий нь үзэх дуртай нэгэн. Энэ хэмжээгээр сайн жолооч бэлтгэхийн төлөө уйгагүй шамдаж буй. Тэрбээр  "Онц тээвэрчин" "Тэргүүний залуу багш" байгууллагын хоёр удаа "Оны тэргүүн" болж байсан туршлагатай багш юм.

-Монголчууд тантай уулзахдаа нутаг усыг нь асуудаг сайхан уламжлалтай. Та аль нутгийн хүн бэ?

-Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Найман хүүхэдтэй айлын  тав дахь нь. Аав ээж маань малчин хүмүүс. Улаанбаатар хотод оюутан болж  ирсэн тэр цагаас хойш эдүгээ  28 жил ажиллаж амьдарч байна даа.

-Өнөөдөр хүн болгон л  жолооч болох сонирхолтой болсон байна. Гэсэн ч ялангуяа  Улаанбааатарт замын хөдөлгөөнд оролцоход тухайн жолоочоос маш их анхаарал шаардагдаж байна шүү дээ?

-Замын хөдөлгөөний хууль дүрмийн багш гэдэг мэргэжил тийм амаргүй. Учир нь жолооч бэлтгэнэ гэдэг хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой. Хүн бүрийн сурах чадамж өөр өөр байдаг. Жолооч гэдэг  дээр үед мэргэжил байсан  одоо  хүмүүсийн  хэрэглээ болоод удаж байна. Хүмүүсийн ярьдгаар өвөл жолоонд суувал  сайн жолооч болдог гэдэгтэй санал нийлдэггүй. Өвөл ганцхан халтиргаатай л байдаг шүү дээ. Харин хавар, намартаа нойтон цас орно, зун бороо орохоор зам, дугуйнд усан давхарга үүсдэгээс болоод бас л гулгах аюултай. Иймд ямар ч  улиралд анхаарал болгоомжтой байж замын хөдөлгөөнд оролцох ёстой.

-Та хариуцлагатай, гярхай хүн. Иймд сайн жолооч бэлтгэхийн тулд ямар зарчим баримталдаг вэ?

амын бартаа саад гэдэг  нь  зам орчны байдал, байгалийн давтагдашгүй үзэгдэл, хайрга чулуутай, элс, шавар, гол ус, нуур мөрөнг хэрхэн туулах харилцан адилгүй байдаг.Тийм учраас ЗХХД-ийн болон жолооны дадлагын багш нар бүрэн төгс жолооч болгож байна шүү дээ. Цаашилбал, үнэмлэхтэй болсон хүмүүс насан туршдаа суралцаж явдаг маш их хариуцлагатай мэргэжил гэдгийг ойлгуулахыг хичээж явна. Миний хувьд  шаардлага өндөртэй чанартай сургалт, чадварлаг жолооч бэлтгэхийг эрхэмлэдэг. Үүний тулд дэгтэй, журамтай, хариуцлагатай гэсэн зарчим баримтлах дуртай.

- Насанд хүрсэн хүн бүхэн жолоонд суух эрхтэй. Гэсэн ч машин хэрэглээ болсон энэ үед өндөр настай хүмүүс ч суралцаж байгаа байх даа?

-18-аас дээш насанд хүрсэн, эрүүл мэндийн хувьд тэнцсэн бүх хүмүүс суралцах боломжтой. Зарим нь суралцсан хэрнээ  маш олон жил номын дуу сонсоогүй хүмүүс ч байдаг юм билээ. Гэхдээ  эдгээр хүмүүс  нар лекцээ сонсоод маш хурдан, дүнд зэрэг, удаан гэх мэт хүмүүс харилцан адилгүй сурдаг. Ихэнх нь сонсоод маш амархан ойлгоод амархан мартаад байх гэж хэлдэг Харин миний хувьд  энэ болгонтой санал нийлдэггүй. Яагаад гэвэл мартана гэдэг үгийг тархиндаа, санах ойдоо суулгаад байгаа юм шиг санагддаг. Жишээ нь хамгийн өндөр настай нь 70-гарсан хүмүүс суралцаж байсан. Тэд залуучуудыг бодвол цагийг ягштал баримталдаг,хариуцлагатай суралцах идэвх сайтай. Тэдний  дотор монгол хэл, уран зохиолын багш доктор профессор,  эгэл жирийн иргэд ч байсан.  Хамгийн өндөр настай нэг хүн анх В-ангилалдаа  амжилттай суралцаад, дараа нь А-ангилал хамгийн сүүлд C,D-ангилал авсан.

- Монголын  нөхцөлд ямар төрлийн замууд байдаг вэ?

-Манайд суурин газрын доторх, суурин газрын гаднах, тууш зам гэсэн гурван  төрлийн зам бий. Суурин газрын доторх замд тээврийн хэрэгсэлүүд 60-км хүртэл хурдтай явж болдог. Гэвч зарим газарт 20-40км/ц-ийн хурдтайгаар зарим газарт 5-10км/ц хурдтай явах үе бий. Заримдаа түгжрээд нам зогсоод байгаа маань бол 0 зогсолт. Ийм хөдөлгөөний нягтрал ихэссэн энэ үед  бүгд л адилхан яарч яваа гэдгийг ойлгуулахгүй зөвхөн би би гээд дайраад байж болохгүй. Үүний оронд болж өгвөл “та би та гэсэн дарааллаар явж нэг нэгнийгээ хүндэлж хөдөлгөөнд оролцож байгаарай. Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэлүүд 80км/ц-ийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцож байх ёстой. Гэвч хөдөлгөөний нягтрал багасаад ирэхээр хурд хэтрүүлэх тохиолдол их байна. Та өөрийнхөө болон гэр бүл, ах дүү хамаатан садан, хайртай дотны хүмүүс эдгээрийн амь нас эрүүл мэнд, эд материал бүгд таны гарт байгаа гэдгийг мартаж болохгүй. Тууш замд тээврийн хэрэгсэлүүд 100км/ц-ийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцдог ч манайд одоогоор тууш зам нэг л байна. Энэ нь яармагийн цаад талаас Хөшигтийн хөндий орох замыг хүмүүс хурдны зам гэж андуурч байна. Зөвхөн энэ хурдыг авахын тулд тууш замд явган хүний зам, унадаг дугуйн зам, төмөр зам, замтай нэг түвшинд огтлолцоогүй нэг зорчих хэсгийг нөгөө зорчих хэсгээс тусгаарлах зурвасаар заагласан байдаг. Тухайн зам дээр мал амьтан гарч ирэхээс сэргийлэн тусгай хайш, хашаа, тор хаалтыг хэрэглэхээс гадна явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор, өөрөө явдаг машин механизм, мөн техникийн дээд хурд нь 40км/ц-аас дээш хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэлүүдийн ухрах, буцах, жолоодлогын дадлага хийх хориглоно. Тэгэхээр хурдны зам маань илүү өндөр зохион байгуулалттай байх ёстой.

- Сонсогч нартаа хандаж юуг  захиж хэлэх вэ?

аны болон гэр бүл хайртай дотны хүмүүсийн тань эрүүл мэнд амь нас, таны гарт байгаа гэдгийг бүү мартаарай. Ялангуяа хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ жолооны ард бүү суугаарай  гэдгийг дахин дахин хэлье.