Эм таних аппликэйшн бүтээжээ

Соёл урлаг, Спорт

Монгол улсын эмийн худалдааны зах зээлийн 80 гаруй хувийг импортын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн эзэлж байна. Сүүлийн жилүүд худалдаалагдаж буй эмийн чанар, стандарт алдагдсан, Монгол улсад бүртгэлгүй худалдаалагдах тохиолдол нэлээд гарч байгаа нь цаашдаа иргэд эрүүл мэнд болон мөнгө санхүүгээрээ хохирох эрсдэл үүсээд байна. Энэхүү асуудлыг шийдэх зорилготой мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг залуучууд MEDSTORE MONGOLIA гар утасны аппликэйшнийг бүтээсэн байна. Та өөрийн гар утсандаа MEDSTORE MONGOLIA АПП-ийг суулгаснаар өөрийн шалгахыг хүссэн эмийг Монгол улсад бүртгэлтэй эсэх, эмийн дэлгэрэнгүй мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлээд байна.