25 жилийн түүхтэй Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо нэрээ солилоо

Нийгэм, Эдийн засаг

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо энэ жил 25 жилийн настай золгож буй. Тэгвэл өнөөдөр түүхэн ойн босгон дээр нэрээ өөрчилж, Социал демократ залуучуудын холбоо боллоо. 21 аймаг 330 суманд салбар хороотой тус холбоо өнөөдөр ээлжит бус их хурлаа 467 төлөөлөгчтэй хийж, 7 хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна.