"МӨНГӨН МОД - 2021" наадам 3-р сарын 23нд 18,00 цагаас болох гэж байна

Соёл урлаг, Спорт
Оны шилдэг уран бүтээл, бүтээлч шалгаруулах "МӨНГӨН МОД - 2021" ёслолын үйл ажиллагаа 13 дахь жилдээ зохион байгуулагдахад бэлэн боллоо.
Энэхүү арга хэмжээгээр бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 2020, 2021 онуудад өөрийн оюун санаа, сэтгэл, мэдрэмжээр бүтээн туурвиж буй шилдэг 12 уран бүтээлч болон 12 уран бүтээлийг тодруулах болно.
🔴 Урьд урьдынхаасаа илүү өргөн хүрээнд зохион байгуулагдах ёслолын арга хэмжээг шууд дамжуулалтаар хүлээн авч үзээрэй.