Гурван жилд нэг удаа тоглогддог "Diamond circus show" тоглолт Монголд

Соёл урлаг, Спорт

Дэлхийн "А" зэрэглэлийн тэмцээнүүдэд шилдгээр шалгарч, Монгол улсынхаа нэрийг дэлхийд тамгалж явдаг шилдэг 60 гаруй уран бүтээлчдийн нэгдсэн "Diamond circus show" тоглолт Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1, 2, 3 нд гуравхан удаа тоглох гэж  байна.

90 гаруй минут үргэлжлэх тоглолтод циркийн бүх төрлийн үзүүлбэр тэр дотроо агаарын гимнастик, жонгулиар, уран нугаралт, акробат, хэвлээр явагч, могой,  болон бусад амьтдын үзүүлбэрүүд гээд циркийн бүхий л төрлүүдийг шингээснээрээ онцлог юм.

Эр зориг, авхаалж самбаа, сонирхолтой үзүүлбэр бүхий тоглолтыг амжих хүүхдүүддээ үзүүлэх нь тэдний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээгээд зогсохгүй  насан туршийн гоо зүй, тэсвэр хатуужил гайхамшгийн хүмүүжил олгодог гэнэ.