Дасгал хөдөлгөөн хийх үедээ амны хаалт хэрэглэх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж байна

Соёл урлаг, Спорт

ЕБС-ын сурагчид биеийн тамирын хичээлдээ амны хаалттай оролцож байгаа нь эрсдэл учруулж байгаа тухай багш нар дурдаж байна. Дасгал хөдөлгөөн хийх үедээ амны хаалт хэрэглэх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, норсон амны хаалтад нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлэн цаашлаад амь насанд хүрэх хүртэл аюул дагуулж буйг онцоллоо. 

Япон улсын нэгэн сургуульд уг шалтгааны улмаас 2 сурагч нас барсан тохиолдол гарчээ. Мөн Хятад улсад амны хаалттай гүйсний улмаас 2 сурагч нас барж байсан.

Тиймээс сурагчдыг амны хаалтгүй биеийн тамирын хичээлд амны хаалтгүй оруулахыг багш, эцэг эхчүүд Боловсролын сайдад уламжилсан байна.