ХИЛЧИН БОКСЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА АЗИ ТИВЭЭС МЕДАЛЬ АВЧИРЛАА

Соёл урлаг, Спорт

    Иорданы Амман хотод 3 дугаар сарын 1-15-ны хооронд Өсвөр үе, Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо. Энэхүү тэмцээний 52 кг жинд хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Манал хүрэл медаль хүртсэн юм. Ц.Маналын хувьд  “Хилчин” боксын клубт багш дасгалжуулагч Ж.Еркины удирдлаганд 4 дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд 15 насандаа анхныхаа  Олон Улсын тэмцээнд ийнхүү амжилттай оролцоод ирлээ. Өсвөр үе, Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 23 орны 400 гаруй тамирчид оролцсон байна.