"Nike" компаний эсрэг гаргасан К.Леонардын нэхэмжлэлийг буцаажээ

Соёл урлаг, Спорт

Лос-Анжелес Клипперс багийн бүх одод тоглогч, NBA-ийн аварга Кавай Леонард өнгөрөгч 2019 онд Nike компанийг түүний коллежид сурч байхдаа зурсан өөрийн нэрийн логог нь хууль бусаар эзэмшсэн хэмээн шүүхэд хандаад байсан билээ. Гэвч шүүхээс түүний нэхэмжлэлийг буцааж, "Nike" компанийг түүний зохиосон логог хулгайлаагүй хэмээжээ.

Энэ тухай улсын шүүгч Майкл В.Мосман “Энэ хар зургийг зүгээр л дууриалгаад хийчихсэн ажил биш байна. Би "Nike" компанийн зургийг шинэ, бас К.Леонардын загвараас тэс ондоо гэж бодож байна” хэмээн мэдээлжээ.

Энэхүү явдлын дараа "Nike" компани Кавай Леонардын эсрэг “авьяаслаг залуу дизайнерууд” энэхүү логоны бүрэн эрхийг эзэмшдэг хэмээн шүүхэд хандсан байна. Кавай Леонард 2018 онд "Nike" компанийг орхин "New Balance" компанитай гэрээ байгуулсан юм.

К.Леонардын өмгөөлөгч Петер Р.Гинсберг “Кавай энэхүү логоны дизайныг гаргах гэж зүрх сэтгэлээ шингээсэн боловч шүүхээс К.Леонардын талд бус Nike компаний талд шийдвэр гаргасанд бид гутарч байна. Бидний зүгээс К.Леонардын эрх ашгийг хамгаалах дараагийн сонголтуудыг харгалзаж үзнэ” хэмээжээ.