АМГТГ: АИ-95, АИ-98 АВТОБЕНЗИНИЙГ БНХАУ-ААС ИМПОРТЛОХООР БЭЛТГЭЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

ОХУ-д автобензиний үнэ өссөн тул тус улсын Засгийн газар  АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар өмнө нь мэдээлсэн.

АМГТГ-ын мэдээллээр манай улсад АИ-95, АИ-98 автобензиний ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа аж.

Түүнчлэн АИ-95, АИ-98 автобензинийг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна гэсэн мэдээллийг өглөө.

Уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  өнөөдөр /2021.07.29/ 15:00 цагт мэдээлэл хийх юм.