ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ГУРАВ ДАХЬ ТУН ХИЙХ ЭСЭХ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

​​​​​​Засгийн газрын өнөөдрийн /2021.07.28/ хурлаар ковидын нөхцөл байдал, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөрийн явц, ГХ-ны сайдын БНХАУ-д хийсэн айлчлал зэрэг арав гаруй асуудал хэлэлцжээ. 

Ковидын вакцины гурав дахь тунг хийх эсэх талаар тодруулсан хэвлэлийнхний асуултад Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа:

ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөөгүй байгаа. Дэлхийн улс орнуудад вакцины хүрэлцээ муу байхад, гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзэж буй. Манай улс вакцины гурав дахь тунгийн талаар судалгаа, төлөвлөлт хийж байгаа. Зорилтот бүлэгт гурав дахь тун тарих төлөвлөлт хийхийг ЭМЯ-нд даалгасан. Шийдвэрийг УОК, Засгийн газар гаргана гэлээ.