Ё.Басхүү дагах барилдаан хийхээр боллоо

Соёл урлаг, Спорт
Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний 66 килограмм барилдаж буй манай улсын бөх Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы тамирчин Абэ Хифүмитэй барилдаж, дийлдэв.

Абэ  Хифүми барилдаан дуусахад 18 секунд дутуу байхад вазари авч хагас шигшээд шалгарлаа.

Манай бөх Ё.Басхүү дагах барилдаанд Италийн бөх Мануель Ломбардотой барилдах юм.