3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг ОХУ-ын багтай тоглож, 21:5 харьцаагаар дийлдэв

Соёл урлаг, Спорт

Монголын сагсны шигшээ ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга Оросын багтай хийж, 21:5 харьцаагаар хожигдлоо.

М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авсан юм.

Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болов. Түүнчлэн оросууд дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо түүжээ.

Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчин охид маргааш 09:40-өөс Румын, 16:30-аас Францын багтай тоглох болно.

 

10:09 2021/07/25

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Японд 19:10 харьцаагаар хожигдов

Токио 2020 зуны олимпын наадам үргэлжилж байна. 

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын наадмын гурав дахь тоглолтоо талбайн эзэн Японы эсрэг хийлээ.

Азийн наадмын мөнгөн медальт хүчтэй багийн эсрэг манай охид чамлахааргүй өрсөлдөж, 19:10 харьцаагаар ялагдал хожигдов.

Манай тамирчид багаараа жигд тоглосон бөгөөд Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо авсан бол О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо нэмэрлэв гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Япончууд самбараас олон авч, илүү олон довтолсон нь хожлын шалтгаан байлаа. Тамирчин охид 13:00 цагаас тэмцээний турш нэг ч хожигдоогүй ОХУ-ын эсрэг тоглох юм.