ОРОСУУД КАЛИНИНГРАДАД ПУУЖИН БАЙРЛУУЛБАЛ БРИТАНИ ХАРИУ БАРИНА

Дэлхийн мэдээ

Оросууд Калининград муждаа далавчит пуужин байрлуулах юм бол Их Британийн зэвсэгт хүчин нисэх хүчин оролцуулсан цэргийн сургууль, хөдөлгөөн хийнэ гэж Хатан хаант улсын Цэргийн нисэх хүчний штабын дарга Майкл Уигстон лхагва гарагт The Daily Telegraph хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. “Бид хүчээ тараан байрлуулна” гэж штабын дарга хэлээд Оросууд үнэхээр далавчит пуужин Калининград мужид байрлуулбал “пуужингийн тусгалын радиуст байрлана” гэжээ. Үүнтэй холбоотойгоор Лондон нисэх хүчний сургуулилт хийж, үүндээ  иргэний нисэх буудлууд болон, авто зам дээр байлдааны онгоцуудаа буулгаж сургуулилуулна  гэнэ.  Ийм сургуулилттыг Британийн цэргийн нисэх хүчийн бүр хүйтэн дайны үед л хийж байсан гэж Уигстон онцолжээ. 

Уигстон Exercise Agile Stance нэртэй энэ хуурийн сургуулиа Хавайн арлууд дахь Перл-Харборт байгаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотод зочлохынхоо өмнө зарлаж байна. Штабын даргынхаар бол нисэх хүчин чадвар муутай байх  юм бол 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд япончууд Перл-Харбор луу довтлох үеэр америкийн 200 нисэх онгоц устаж байсан гашуун туршлага давтагдана гэнэ. 

“Бид өнөөгийн энэ нөхцөл байдал нь манай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц тулгамдсан асуудал гэж үзэж Их Британи даяар байгаа нисэх, буух зурвасуудыг судлах хэрэгтэй болж байна. Энэ бүхэн хүйтэн дайны үеийг санагдуулж байгаа ч бид тийм нөхцөлд хэрхэн ажиллахаа сайтар мэдэж байх ёстой” гэж Уигстон хэлжээ. 

Тэр бас Орос хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл болох далавчит пуужингаа Калининград мужид байрлуулж байгаа нь “хурцадмал байдлыг нэг шат ахиулсан хэрэг” гэж онцлон тэмдэглэсэн байна. “Орос агаараас эсэргүүцэн хамгаалахын маш нарийн системтэй. Тэд бидний Ирак, Афганистанд хэрхэн нисч, ажиллаж байгаа, агаарт шийдвэрлэх үүрэгтэйг ажиглаж байсан” гэж Их Британийн цэргийн нисэх хүчний штабын дарга онцолжээ. 

“Агаараас эсэргүүцэн хам­гаа­лах салбарт бид хоцрогдсон. Бид америкийн далбаан дор бай­сан стратегийн онцлог байд­лаас болоод бидэнд агаараас эсэр­гүү­цэн хамгаалах газрын сис­тем хэрэггүй байсан үе бий. Тийм ч болохоор бид энэ сал­ба­рыг санхүүжүүлэхгүй байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрч­лөгд­сөн” гэж тэр хэлсэн байна. 

Европт далавчит пуужин байрлуулж байсан тухай

Москва Вашигтоны хооронд Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай гэрээ үйлчилж байсан 1987-2019 онд 500-5500 км-инй тусгалтай баллистик болон далавчит пуужинг газарт байрлуулахыг хориглож байсан юм. 2019 оны есдүгээр сараас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн гишүүн болон өөр хэд хэдэн орны удирдагчдад хандан ийм пуужинг Европт болон бусад бүс нутагт байрлуулахыг хориглохыг санал болгосон ч АНУ үүнийг няцаасан юм байна. 

Үр дүнд нь Владимир Путин  “америкийн ийм төрлийн пуужин энэ бүс нутагт хараахан байхгүй байгаа учраас” дунд болон ойрын  тусгалтай пуужинг газарт байрлуулахгүй гэдгээ нотолсон юм. Улмаар тэр НАТО-гийн гишүүн орнуудад Дунд болон ойрын тусгалтай пууин устгах тухай гэрээ үйлчлэхгүй байгаа ч гэсэн улс орнуудын ашиг сонирол, аюулгүй байдал тэгш эрхийн үндсэн дээр цаашид ийм алхам хийхгүй байж гарах таагүй үр дагавараас зайлсхийхийг уриалж, үүнд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Оросын ерөнхийлөгч ийм байд­лаар хурцадмал байдлыг саа­руулах талаар тодорхой са­нал дэвшүүлсэн юм. Үүндээ эх­ний ээлжинд талуудад түг­шүүр төрүүлж байгаа объек­туудыг харилцан хянах асууд­лыг нэрлэжээ. Оросын хувьд Польш, Румынд Мк 41 хар­вах  төхөөрөмж бүхий Aegis Ashore цогцолбор суурилуулж бол­но гэдгээ мэдэгдээд тэнд нь зөвхөн зенитийн пуужин бай­гаа, онолын хувьд далавчит пуу­жин байрлуулж болно гэсэн юм. 

Барууны хувьд вашингтон болон холбоотнуудын нь үзэж байгаагаар 500 км-ийн радиу­саас хэтрэхгүй нисэх 9М729 гэдэг далавчит пуужин байж болзошгүй байгаа нь Дунд бо­лон ойрын тусгалтай пуужин уст­гах гэрээг зөрчиж байгаа юм. 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Калинин­градад ийм төрлийн пуужин байхгүй гээд, барууны шинжээчдийг энд ирж үзэхийг санал болгоод байна. 

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 22. Пүрэв. №092 (5497)

#Дэлхий