АНУ-д 80 том түймэр 500 мянган га газрыг хамарчээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын баруун хэсэгт ой хээрийн түймэр 500 мянган га газрыг хамарчээ.

АНУ-ын Үндэсний гал түймрийн төвөөс мэдээлснээр одоогийн байдлаар 80 том түймэр асаж байгаа аж. Түймрүүд 13 мужийн нутаг дэвсгэрт байгаа гэнэ.

Монтана муж улсад 18 том түймэр асаж, нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.

Аризона муж руу түймэр унтраахаар нисэх үедээ хоёр гал сөнөөгч амиа алджээ.