БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭНЭЭС УНАСАН 35 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ОЛДООГҮЙ ТУЛ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

Эрэн сурвалжлах

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 2021.07.12-ны өдрийн 16:15 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.16-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 16:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.16-ны өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт нийт 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 16:00 цагт зогсоожээ.