ШАТАХУУНЫ 26 КОМПАНИЙГ ТОРГОЖ, ЗАРИМ ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Эрэн сурвалжлах

Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний өсөж байгаатай холбоотойгоор Монгол Улсын шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн шатахууны үнийг литр тутамд  нь 100-300 хүртэл төгрөгөөр нэмээд байгаа билээ. Долоо, наймдугаар сард хилийн үнэ нэмэгдвэл дотоод дахь жижиглэнгийн шатахууны үнийг нэмнэ гэдгээ мөн илэрхийлсэн. 

Тэгвэл бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч компаниудад шалгалт явуулж  дууссан байна. Шалгалтын дүнд эхний ээлжинд шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26-н компанид торгуулийн арга хэмжээ авахаар болжээ.

Мөн шатахууны чанарын доголдол, стандарт шаардлагыг удаа зөрчсөн зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газараас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснийг ШӨХТГ-аас мэдээлэв. 

Шатахуун чанар, стандарт шалгалтын дүнг олон нийтэд долдугаар сарын 20-ны өдөр мэдээлэх юм байна.