ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО Ч ЁСТОЙ НЭГ......

Улс төр

-Монголын Элчин сайдуудыг хүлээн авсан улс орнууд, эрх баригчид юу гэх бол-

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын санал болгосноор гадаад  улс орнуудад суух 28 Элчин сайдын асуудлыг парламент УИХ хэлэлцэв. Ер нь бөөнөөр нь батлах нь ээ. Парламентын хэлэлцүүлгийн үеэр ерөнхийд нь магтацгаав. Арга ч үгүй л дээ. МАН-ын даргаасаа үндсэндээ өнөө хэр холдож хөндийрөөгүй байгаа, хаан У.Хүрэлсүх нь өөрийг нь төрийн энэ өндөрлөгт гарахад тус нэмэр болсон энэ хүмүүсийг өөрөө нэр зааж дэвшүүлсэн болохоор Засгийн газар, УИХ дахь барлагууд нь үгнээс нь зөрж шүүмжилж чадахгүй байх нь аргагүй. Ойр зуурын ганц хоёр шүүмжлэл, захиа даалгавар яриад л батлах нь ойлгомжтой. Мэдээж эцсийн шийдвэрийг Төрийн тэргүүн өөрөө гаргах болохоор хэн ч наана нь садаа болох учиргүй. Татгалзсан хүн төрийн тэргүүний хар дансад орох учраас.

Энэ бүхэн бол зөвхөн үйл явцын процедур. Гэтэл үүнээс өөр, монголын ард түмнийг эм­зэглүүлсэн зүйл бас байна аа...

Нэг дор гадаад улс оронд туурга тусгаар Монгол Улсыг минь төлөөлж суух 28 хүнийг ийнхүү бөөндөж байна. 

Энд үнэхээр Монгол Улсыг гадаад улс оронд, дэлхий дахинаа төлөөлөн суухаар мэдлэг боловсролтой, гадаад харилцааны туршлагатай хүн байгааг үгүйсгэхгүй. 

Гэтэл ялсан намын УИХ-ын гишүүд, Засгийн газар, энэ төрийн томцуул, хэзээнээсээ цус нь ойртчихсон Гадаад харилцааны яамны дарга нарын ах дүү хамаатан садан, дотны найз нөхөд Гадаад улсад суух элчин сайд, ерөнхий консулаар томилогдон суудаг уламжлал энэ удаа ч бас зөрчигдсөнгүй, харин ч бүр гаарлаа гэдгийг хэвлэлүүд онцолж байна. 

#МонголынМэдээСонин 2021 оны долдугаар сарын 07. Лхагва. №090 (5495)

#ҮзэлБодол