ТОКИОД ЗОДОГЛОХ ОРОС ЭРЧҮҮД ТОДОРЛОО

Соёл урлаг, Спорт

   ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев Токиогийн олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Бөхийн төрлийн тэмцээн наймдугаар сарын 1-8-нд болно. 

Токиод зодоглох ОХУ-ын эрэгтэйчүүдийн баг:

57 кг: Заур Угуев - Дэлхийн хошой аварга (2018, 2019) 

65 кг: Гажимурад Рашидов - Дэлхийн хошой аварга (2019), Европын хошой аварга (2016, 2018) 

74 кг: Заурбек Сидаков - Дэлхийн хошой аварга (2018, 2019), Европын наадмын аварга (2019) 

86 кг: Артур Найфонов - Европын гурван удаагийн аварга (2018, 2020, 2021), ДАШТ-ий хүрэл медальт (2019) 

97 кг: Абдулрашид Садулаев - Олимпийн аварга (2016), дэлхийн дөрвөн удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019), Европын таван удаагийн (2014, 2015, 2018, 2019, 2020). 

125 кг: Сергей Козырев - ЕАШТ-ий мөнгөн медальт (2021)