Б. УРАНТУНГАЛАГ ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

Соёл урлаг, Спорт

Байт харвааны олимпийн эрх олгох тэмцээн Парис хотноо үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхээ  ОУХМ Б. Урантунгалаг авч чадлаа. Эхний тойрогт гоц мөргөж, Швейцарь, Казакстаны тамирчдыг 6:0-ээр ялжээ. Хагас шигшээд Узбекстаны тамирчин Зиёдаконд 6:4-өөр дийлдсэн ч онооны чанараар тавдугаар байранд орсноор болзлоо хангалаа.