ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДОЛДУГААР САРЫН 4-НД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛНЭ

Нийгэм, Эдийн засаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долдугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ.

http://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=56582